Зүгээр л уншаад л үз..ГАЙХАЛТАЙ




Миний ээж ганцхан нүдтэй...Тийм учраас би ээжийгээ үзэн яддаг.Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа.Намайг дунд сургуульд байхад ээж маань над дээр хүрч ирээд "Миний хүү өлсч байна уу" гэж асуусан.Энэ үгэнд нь би уурлаагүй ч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулсан."Миний хүү байхдаа ч яахав ...дээ"гэж бодоод муухай харчихаад асуултанд нь ч хариулаагүй гүйгээд явчихсан.

Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд "Еэ чиний ээж өрөөсөн нүдтэй юм байна лээ." гэж ангиар дүүрэн хашгирхад нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж билээ."Яагаад заавал би гэж" хэмээн бодсоор гэр лүүгээ зүглэхдээ ээжийгээ бүүр ч илүү үзэн ядав.Гэртээ орж ирээд л шууд "Та яагаад зүгээр үхээд өгч болдоггүй юм бэ?" гэж асуув.Ээж юу ч хариулсангүй.Өи энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо.Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийгээ ямар хүнд хэцүү байдал оруулж байгаа тухай огтхон ч бодоогүй.

Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа больж,зөвхөн маш шаргуу суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болхоор гайгүй сайн мэргэжил эзэмшиж гэр бүлтэй ч боллоо.Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов.Миний аз жаргалтай амьдралын маань утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа.Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүйн дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ.Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв.Ээж хаалганы дэргэд зогсчихсон,хүүхдүүд ээжийг хараад инээлдэн зогсоно.Би урилгагүй зочноос төвөгшөөж,бас уурсан"Та яах гэж ирж байгаа юм бэ?Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ?Бушуухан эндээс явж үз"хэмээн хашгирах шахуу хөөлөө.Ингэж хэлүүлчихээд ээж"Уучлаарай би айл андуурсан бололтой,намайг уучлаарай" хэмээн эргэн алхахдаа өрөөсөн нүдэндээ нулимас мэлтэгнүүлж байсан.Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгширчээ.Өрөөсөн нүдтэйн дээр нуруу нь бас бөгтийчихөж.

Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж,би эхнэртээ өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хотдоо очлоо.Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив.Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан.Би үүнийг сонсоод ганц ч дусал нулимас унагаагүй.Харин ээжийн нада бичсэн захидлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан.

"Хайрт хүү минь.Би чамайгаа бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө гэж байгаагүй.Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа их харамсч байна.Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамайгаа хэрхэн өөрчлөгдснийг сайн харж чадаагүй....

Хүү минь чи жижтгхэн байхдаа осолдож өрөөсөн нүдээ алдсан.Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлонг туулахыг тэвчиж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм.Хайрт хүү минь чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж,ээж нь хүүдээ ямар хайртай байсаныг санаж яваарай.Чиний ээж"гэсэн байлаа.Энэ захидлыг уншаад би хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйлсан.Энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг.






Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм. Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ. Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. .
.
Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.
.
Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав. Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав.
.
Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм. Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ. Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ. ♥




Мод, Навч, Салхи гурав

Би нахиалж байгаа модыг зурах их дуртай байсан болохоор өөрийгөө мод гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би таван охинтой дарааллан үерхэж билээ. Мөн Навч гэдэг ангийн охин надад их таалагддаг байсан ч би түүнтэй үерхээгүй. Тэр бол жирийн л нэг охин байсансан. 
Навч бусдаас цовоо сэргэлэн, ухаантай, шударга зангаараа ялгагддаг байсан бөгөөд миний араас гурван жилийн турш хайр зарлан гүйсэн юм. Гэвч би түүнийг миний зиндааны залууд огт тохирохгүй гэж боддог байв. 
Нэгэн удаа намайг хоёрдахь найз охиноо үнсэхэд, тэр гэнэт бид хоёрын дундуур сандран гүйн орж ирээд, нүүр нь улайснаа, инээмсэглээ “За за үргэлжлүүл дээ” гэж хэлчихээд орхиод явлаа. Дараачийн өдөр нь навч хичээлдээ ирэхдээ уйлсаар байгаад нүд нь хавдсан байсныг би хараад өдөржин шоолж, инээж билээ.
Би хичээлээ тараад хөлбөмбөгийн тэмцээнд явахаасаа өмнө ангиасаа хувцсаа авах гээд ороход, Навч ангид ганцаараа уйлаад сууж байв. Тэгээд би юу ч хэлж чадахгүй гараад яваад өгсөнсөн. 
Миний дөрөвдэх найз охин Навчаатай ширүүхэн маргалдлаа. Би хэдийгээр Навчаагийн зөв гэж дотроо бодсон ч найз охиныхоо талд орсон юм. Дараа өдөр нь Навч юу ч болоогүй юм шиг урьдынхаараа надтай алиа хошин юм ярьж, инээж байлаа. Би түүнийг надад их гомдсон гэж мэдэж байсан ч, яг өөртэй нь адилхан сэтгэл минь зовнисон гэдгийг Навч огтхон ч төсөөлөөгүй байх. 
Дараа нь би тавдахь найз охиноосоо салахдаа, Навчтай уулзсан юм. Би түүнд энэ тухай хэлэхэд хариуд нь Навч өөрөө найз залуутай болсноо хэлэв. Түүнийг Салхи гэдэг тэр их эрч хүчтэй, ухаалаг залуу гэдгийг би мэднэ. Салхийг Навчид сайн гэдгийг сургууль даяараа мэддэг байлаа. Энэ бүхнийг ойлгоод, би дотроо их харамссан боловч түүнд мэдэгдэхгүйг хичээн инээмсэглэж баяр хүргэв. Гэртээ ирээд би маш их харамсаж уйлж билээ. Эргээд бодоход тэр охин надад хайртай болоод ямар их шаналдаг байсныг би одоо л ухаарч сууна. 
Төгсөлтийн баярын үдэшлэг дээр миний утсанд нэг мессеж иржээ. Мессежинд “ Салхи Навчийг илэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мдо түүнийг хамтдаа үлдээч гэж гуйсангүй дээ” хэмээн бичсэн байв.
Навч
Би унаж буй навчис цуглуулах дуртай байсан болохоор өөрийгөө Навч гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа Мод гэдэг залууд би маш их хайртай боллоо. Гэхдээ бид ойр дотно байгаагүй, зүгээр л энгийн найзууд байв. Түүнийг анхны найз охинтойгоо болзоход, миний өмч биш учраас тэр найз эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг ухаарч, юу ч хэлэлгүй орхисон. Гэвч тэд хоёрхон сар үерхээд салахад нь би дотроо их баярлаж билээ. Удалгүй Мод сарын дараа дахиад нэг охинтой үерхсэн ч бас бүтэлгүйтэв. 
Мод надад их таалагддаг. Түүнд би таалагддаг гэдгээ ч мэднэ. Гэвч тэр яагаад намайг огт үздэггүй юм бол? Түүнийг шинэхэн найз охинтой болоход, ямар хэцүү байдаг гэж санана. Хэрвээ тэр сайн биш юм бол яагаад надад сайн ханддаг юм бэ? Энгийн найзууд хэзээ ч бие биедээ ийм дотно байдаггүйсэн. Би түүнийг юунд дуртай, юунд дургүй болохыг ч маш сайн мэддэг. Гэхдээ л би түүнд хайртай. Хэзээ нэгэн цагт тэр надад хайртай хэмээн хэлнэ гэдэгт би итгэн хүлээсээр л... Шаналал уйтгар ганцаардал намайг гурван жил зовоолоо шүү дээ.цаашдаа би байдлаар амьдарсаар, хүлээсээр байхуу гэж өөрөөсөө асуудаг болсон. Навч бол Модыг орхин явах ёстой, ингэхийн тулд асар их сэтгэлийн зориг тэвчээр шаардагдана гэж би боддог байв. 
Сургуулиа төгсөх жил миний араас Салхи гэдэг хүү хайртай гэдгээ хэлээд гүйдэг боллоо. Өдөр бүр надтай уулзүах гээд ирэхэд нь би анхандаа дургүй байсан хэдий ч нэг л мэдэхэд түүний уян зөөлөн, халамжтай, ухаалаг, үнэнч сэтгэлд татагдсан юм. Салхи, Навч намайг модноос хийсгэн авч явахын тулд бүхнээ зориулна. Эцэст нь тэр намайг таагүй дурсамжаас минь холдуулан, жаргалтай газар аваачиж өгч чадах юм байна гэдгийг би ухаарсан. Салхи Навчийг илбэн таалах тул навч аясыг даган нислээ. Харин, Мод түүнийг хамтдаа үлдээч гэж гуйсангүй дээ... Ингээд би Модыг орхин одлоо. 
Салхи 
Би өөдөөс үлээж буй салхийг сөрж алхах дуртай байсан болохоор өөрийгөө салхи гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би Навч гэдэг бүсгүйд маш их хайртай боллоо. Гэвч Навч, Мод гэдэг залууд хайртай. Иймээс би түүнийг хийсгэн авч явахын тулд их хүчтэй байх ёстой. Хүчтэй Салхи би л түүнийг хийсгэн авч явж чадна. Анх би хөлбөмбөгийн тэмцээн дээр Навчийг олж харсан юм. Тэр охин тэмцээн болгон дээр нэг л хүнийг хөгжөөн дэмждэг байлаа. Эхэн үедээ би их гайхдаг байсан. Тэрээр Мод гэдэг залуутай ярих үедээ маш их баяр баясгалантай болсон байдаг. навч тэр залууруу хардаг шиг би ч гэсэн Навчруу ингэж хардаг болов. 
Нэг өдөр Навч, Мод хоёр тэмцээн дээр харагдсангүй. Би их уйтгарлан шаналж тэдний ангируу очиж гаднаас нь нууцаар харлаа. Удалгүй Мод ангиас гараад явахад, Навч охин нулимс унаган суугааг хараад, би их өрөвдөж билээ. Удаахь өдөр нь би Навчид сэтгэлийн үгтэй захиагаа өглөө. Тэр маш их гайхсан боловч захиаг минь инээмсэглэн авлаа. Удалгүй тэр надад хариу бичихдээ: “ Навч, Модонд дэндүү хайртай тул Салхи Навчийг хийсгэж чадсангүй. Учир нь Навч, Модыг орхиж явахыг хэзээ ч хүсдэггүй болохоор л тэр шүү дээ” гэсэн байв. 
Үүнээс хойш Навч надад арай өөрөөр ханддаг болсон. Нэг л өдөр тэр охин намайг хайрлах болно гэдэгт итгэдэг. Дөрвөн сарын хугацаанд би түүнд 20 удаа хайртай гэдгээ илчилж билээ. Би түүний сэтгэлийг татахын тулд нилээд хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа л бүхнийг харуулна шүү дээ.нэгэн удаа би түүнтэй утсаар ярихад, тэр зөвшөөрсөн хариу өгсөнсөн. Миний сэтгэл ихэд хөдөлж, хувцсаа солиод хар хурдаараа гүйн тэдний хаалганы хонхыг дарлаа. Навчийг хаалгаа нээхэд нь би түүнийг маш чангаар тэврэн, үнсэж билээ. Салхи Навчийг илэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг хамтдаа үлдээч гэж гуйсангүй дээ...

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...