Mittwoch, 5. März 2014

Яс минь хавталцаж байна
Сэтгэл санаа уймараад юу ч хийх хүсэлгүй байна
Цасаар шуурж буй мэт дотор минь хүйт оргиж
Цийлэгнэх нулимс минь хорсолтойгоор урсаж байна

Яс минь хавталцаж байна
Царай минь хувхай цайж
Хамаг бие минь чичирхийлж байна

Онгирох төрхийг тань харах тоолонд
Оюун ухаан минь шатаж байна
Дээдсийхэнд инээд алдаж
Доогуурхануудад хөмсгөөн зангидах чинь таалагдахгүй байна

Зэрэг дэвээрээ бардамнаж
Заавал зиндаархах учир тань юув?

Яс минь хавталцаж байна
Өмнө нь зовлон үзээгүй мэт
Өөдгүй авирлах чинь юув?
Өнгөрсөн цагийн сааралхан мөчүүдийг
Зүгээр та мартаж орхив уу?

Хэлсэн бүхнийг тань хийж
Хараал зүхлийг чинь сонссоор ирлээ би
Буруу бүхэндээ гэмшиж
Буцаагаад заларуулахыг хичээж ирсэн би
Хийгээгүй хэргийнхээ хэлмэгдэгч нь болж
Хэлгүй хүн шиг дуугүй явлаа би

Одоо боллоо би ханалаа
Түр зуур хэмээн өөрийгөө хуурж явлаа
Одоо болноо энэ хангалттай
Өрөвдөх тусам минь өөдөөс минь өшиглөж
Хайрлах тусам минь өөдөөс минь хайрсаар байна
Яс минь хавталцаж байна
Яргуй ургах тэр цагт би хэдийнээ явсан байхвий


  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...