Sonntag, 31. März 2013


Нүд гялбам цагаан цас
Ням гаригийн машингүй өдөр
Намуун дууны аяаз эгшиглэх
Нам тайван амралтын өдөр
Намайг гэх найз минь холдож
Нулимс минь цийлэгнэх
ганцаардалын өдөр
хонгор зүрхэндээ таныгаан санан
саарал цонхны дэргэд
санаа алдан бэтгэрэн суун
ай даа би чинь хэний хэнсэн билээ?
хэнээс заягдсан бүсгүй юм болдоо гэж
   хөөрхий гэнэн бодолдоон хөтлөгдөн
     хэсэг зуур шаналалдаан автна

Ээждээ гомдож бичсэн шүлэг

Намайг гэх хүмүүс энэ хорвоо дээр
өдрийн од шиг цөөхөн юмдаа
Намайг төрүүлсэн ижий минь
өглөөний шүүдэр шиг өчүүхэн юмдаа
Алган дээр тань бөмбрөхсөн
Ачийг тань мэдрэхсэн
Хүний энэхүү орчлонд мэндэлж
Хүй холбоотой байсны утга учир юсан билээ 


2013.02.02 нд бичив

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...