Samstag, 30. Juni 2012




Гадаа халуун байхад
Дотор бороо орно
Сэтгэл гонсойгоод нэг л эзгүй
Хоолой зангираад
Хүчээр чам уруу инээнэ
Сормуус минь нороод
Нэг л болохгүй
Битгий уйл гэж намайг битгий тэврээ
Тэгтээ тэргүй дахин норох юм хойно
Тэврээд намайг аргдах гэсэний ч хэрэггүй
Тэгтээ тэргүй дахиад л гунихарна би
Ярьж чадахгүй ам минь жимийстэй
Яахаа мэдэхгүй замын дунд зогсно
Хамт явья гэж гараа өгөх хэрэггүй
Ганцаараа байсаар байгаад зожиг болжээ би
Гомдоод явна уу? ойлгоод явна уу?
Найз минь чи  минь өөрөө л мэддээ
Хүчилж би чамайг хорихгүй
Хүндээр тусгаж битгий аваарай энэ бүхнийг анд минь


(бичсэн: 2012.07.01 нд)
























Samstag, 16. Juni 2012


Ганцаардмал зохиолч залууд
Галзуу улаан амьдралаас нь
Ганц муу хундаг дарс л үлдэждээ

Donnerstag, 14. Juni 2012


Мөхөлд сөхрөхүй
Мөнхөд нойрсохуй
Ум мани бадми хум

Mittwoch, 13. Juni 2012




Ineednii mini tsaana gunig,
uilahiin min tsaana dursamj
setgeliin min tsaana hair

Өнгө өнгөөрөө 
Сүв сүргээрэй
Цагаан цаас зүсээ өөрчлөлөө



Montag, 11. Juni 2012


(Танка бичих гэж оролдов)


Нэг хоёр гурав
Нэг нүд минь анилаа
Дөрөв тав зургаа
Нөгөө нүд минь анилаа
Зүүд чи сайн байна уу?


Хайку зохиох гэж оролдов


Ээж минь наддаан гомдсон сэтгэлдээн хөтлөгдөн
Hүүрний минь өмнө хаалга тас хаагдахад
Өрөөндөө би нулимстайгаа өнчирч хоцорно




Шаралсан навчис салхинд хийсэн
Нүүрийг минь шүргэн өнгөрөхөд
Гандсан сэтгэл минь ч адил хийсэн одох юм




Түнэр харангуй ноёрхон
Ой шугуйг хучаад авахад
Хөөрхий янзага өнчирч хоцорно





Хөдлөхгүй мэдрэгдэхгүй энэ мэдрэмж
Хаашаа ч юм нэгэн газар луу намайг
Диваажин там 2.ийн аль н намайг угтах бол?







Чихний чинь цаана шар сонин нуугдаж байдаг
Шилний чинь цаана анхааруулга нуугдаж байдаг
Номнуудын чинь цаана хурц хэрнээ дутмаг ухаан нуугдаж байдаг
Харин хувцасний чинь цаана нуугдах зүйл нь
Аймшигт хэлбэлзэлт аялгуу нуугдан байдаг
Энэ бол чиний хөрөг

Д.д зориулав

4 мөрт шүлэгнүүд (Рубай бичих гэж оролдов)


Дурлал чи хаана байна?
Дээшээ хараад ч алга
Доошоо хараад ч алга
Дүнсийж орхилоо чамайг хүлээсээр л...




Сувдан гэг дахь нулимс чи
Жинхэнэ сувд байсансан бол
Нойтон гунигаар хэлхэгдэх
Уртаас урт гэнж байх байлаа




Уруулний чинь гашуун ч гэмээр шүүсийг
Шимэн би уумаар
Чихэрнээс ч илүү тэр амтийг
Хэлээрээ би хүртмээр



Донжтой гэх насан дээрээ чи
Доошлож ухарч болохгүй бүсгүй минь
Дэрвэгэр дэлгэрэх насан дээрээ чи
Дээшээ харж итгэлтэй амьдар бүсгүй минь



Цэцэгс дэлбээлэх цагаар
Дэврүүн сэтгэлт бүсгүй
Далавчаа таатай гэх чинь дэлгэн
Дөнгөж нойрноосой сэрнэ



Чив чимээгүй тэр
Тэр яг таавар шиг
Хэн ч түүнийг сайн танихгүй
Тэр яг хөрөг шигээ


(З.д зориулав)



Freitag, 1. Juni 2012




Чин сэтгэлээсээ чамайгаан  хайраладаг байлаа
Сэтгэлээсэй чамтайгаа ярьилцдаг ч байлаа
Цаг хугацааг хурдан өнгөрөөсөө хэмээн яарахдаа
Чамтайгаан цуг байх мөч бүхнийх ихэд хүлээдэг байлаа дандаа
Тэгэхэд би хичнээн их чамдаан итгэдэг байсанийг минь чи мэдэх бил үү?
Агшим зур солигдох аашнаас чинь болж
Элэг минь яг одоо эмтэрч байна
Ганцаараа ингээд үлдчихнэ ч гэж бодсонгүй ээ би
Гоё сайханд чинь хүүхэд шиг хууртаж
Гэнэн аашиндаа би хий гомдон суун
Гэгээн хайрын энэ өдрөөр
Гуниглан би шүлгээ бичнэ өрөөндөө

(2012.02.14 Валентины өдөр)

  Temdeglel 11/07/2019 4-hon nastai byatshan ohiniihoo, minii bolhi gemeer hiigdsen tsaasan ongotsiig bayrtai n argagui barin naash...